[2017-11-05]
2017 оны УАШТэмцээний УДИРДАМЖ
 
[2017-10-15]
2017 оны УАШТэмцээн
 
[2017-08-28]
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе
 
[2017-02-20]
"МОНГОЛ УЛСЫН АВАРГА 2017" Аваргын бүс олгох нээлттэй Тэмцээн амжилттай зохиогдлоо
 
[2017-01-18]
"МОНГОЛ УЛСЫН АВАРГА 2017" Аваргын бүс олгох нээлттэй Тэмцээн
 
 
 
 

Бие Хамгаалах Урлаг гэж юу вэ?

 

Шууд утгаар нь ойлговол өөрийн эрүүл мэнд, бие, амь насаа аливаа халдлагаас урлагтайгаар хамгаалах гэж ойлгож болохоор.....Тэгвэл зөвхөн энэ ойлгоцоор Бие Хамгаалах Урлаг-\ Хойшид БХУ гэж товчилно.\ -ийг дүгнэвэл хүнийг өмссөн хувцасаар нь шууд дүгнэж байгаатай адил юм.

Ихэнх  хүмүүс энэ урлагаар хичээллэх болсон шууд шалтгаан нь аливаа хүчирхийллээс өөрийгөө болон бусдыг хамгаалахад оршиж байлаа. Тэгвэл бид одоо энэ ойлголтыг халж энэ урлаг, энэ шинжлэх ухаан,  түүнд оршин буй хүний сэтгэл, оюун ухааны  дотоод агуу хүчин нууцыг ил гарган тавьж ойлгуулах цаг нэгэнт болжээ.

Хүнийг байгаль дэлхий өөрөө боловсруулж бий болгохдоо аливаа араатан, байгалийн гамшиг, аюулаас өөрийгөө хамгаалж цаашилвал бусдыг ялан дийлж эрхэндээ оруулахыг зааж сурган ирсэн юм.

Хүний уураг тархи хөгжихийн хэрээр хүн байгалийн нууцаас гадна өөрийгөө нээн эзэмшиж, тэр хэрээр аливаад итгэх итгэл, биеэ авч явах байдал, амьдарлын хэв заншил, бусадтай харьцах харьцааны соёл, зэр зэвсэг ер нь бүгд даган өөрчилөгдөн хувьсаж байлаа.

Аливаа шинжлэх ухаанд онол эхлээд төрөн гарч дараа нь амьдрал дээр дадлага, туршилт хийж байж батлагдах, эс батлагдах гэсэн ойлголт байдаг бол БХУ нь харин эсрэгээрээ эхлээд батлагдаж дараа нь онол бичигдэн гардагаараа бусад шинжлэх ухаанаас онцлогтой юм.

Яагаад гэвэл хүн өөрөө шинжлэх ухааны гайхамшигтай цогц бүтээл бөгөөд хүн төрсөн мөчөөс эхлэн байгалаас заяасан сэрэл, мэдрэхүй дээр суурилан өдөр бүр, цаг дутамд түүний бие махбодь, сэтгэхүйд туршилт явагдаж, батлагдаж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хүн өндрөөс үсрэн буух, унахдаа бэртэх, гэмтэл авахгүй тулд жингээ зөөллөн өлмий дээрээ буух, ямар нэгэн араатан, дайснаас амиа хамгаалахын тулд түрүүлэн харж, түүнээс хурдан хөдлөх, цаашилбал түүнийг ялж устгах зайлшгүй хэрэгцээ тулгарч байсан.

Иймээс  ялахын тулд өөрийн болон бусдын сул тал болон аминд нь аюул учруулж болох цэгийн байршил, бие махбодийг  харьцуулах замаар судлан, тэрчлэн өөрийн сул тал, эмзэг цэгүүдээ хэрхэн халдлагаас хамгаалах арга замыг эрж хайн түүнийгээ хөгжүүлсээр өнөөгийн нийгэмтэй золгосон.

Жишээ нь: Ердийн үед хажууд ямар нэгэн урьдчилан харж мэдээгүй дуу, чимээ гарахад хүн огцом хөдлөн тэр зүг рүү хурдан хардаг. Харин санаандгүй тохиолдолд ямар нэгэн биет зүйл унаж ирэх, чиглэн ирсэн тохиолдолд гараа өргөн толгой биедээ хаалт тавих юм уу? Эсвэл тухайн зүйлийн ирж буй чиглэлээс зайлах үйлдэлийг хийдэг.

Үүнээс харахад хүнд хамгийн эмзэг цэг болох толгойгоо хаах, эсвэл аюулаас өөрийгөө зайлуулах болзолт рефлекс хөгжсөн байдгийн тод жишээ энэ юм. Ер нь БХУ гэдэг хүнээс ангид салингад зүйл, шинэ юмыг нээн сурч байгаа хэрэг биш бөгөөд харин өөрийнхөө дотоод ертөнцийг нээн гоо сайхан, бие бялдартаа хохирол учруулахгүйгээр зөв техник аргачиллыг сэтгэхүйтэйгээ нягт холбон хийж өөртөө итгэх итгэлийг олж аван бүхнийг сандрал цочролгүйгээр тайван байдалд хийж сурахыг л хэлж байгааг ойлгох хэрэгтэй.

Хүний биед байгалаас заяаж хүн өөрөө боловруулж өнөө үед ирсэн бие организм нь дотроо шинжлэх ухааны үүднээс маш олон ойлголтонд салдаг. Бие Хамгаалах Урлаг гэдгийг шинжлэх ухааны үндэслэл, дотоод онолоор нь задлан тайлбарлавал:

 1.    Сэтгэхүй, түүний хурд

2.    Хараа, түүний ойлголт, хурд

3.    Хөдөлгөөн, техник түүний  хурд.

4.    Амьсгалын дасгал түүний онол, ойлголт.

5.    Зайны мэдрэхүй  \баримжаа\

6.    Үсрэлт болон хөнгөний чадвар.

7.    Тэнцвэр

8.    Хатуугийн дасгал  г.м задарч энэ ойлголт тус бүрийг нь маш олон энгийн болон тодорхой боловсорсон дасгалуудаар хөгжүүлж чадсанаар хүн өөрийгөө бүхнээс хамгаалах болон ялгарах илүү чадварыг олж авдаг юм.

Харин зарим нэгний өнгөцхөн ойлголтоор .......Би зөвхөн ганц хоёрхон мэх, эсвэл цохилт өшиглөлт сурахад болно, түүнийг сурахад хугацаа нэг их орохгүй биз гэж ойлгож ердөө болохгүй юм. Яагаад гэвэл тэр ганц хоёр мэх, өшиглөлт, цохилтыг чинь хийж сурахад ялгаагүй та бүх ойлголтыг зайлшгүй ойлгож, хийж сурах шаардлагатай юм.

Ганц өшиглөлт эсвэл цохилт хийж суръя  гэхэд яаж зөв зогсох, гарын аль хэсгээр цохилтыг үйлдэх, үйлдэх үедээ гарыг гэмтэхгүйн тулд хэрхэн атгах, хурдан явуулахын тулд хэрхэн амьсгалын дасгалыг зохицуулах, хэр хүчтэй цохилтыг шингээхээсээ шалтгаалан зайны баримжаа болон цэгийн мэдрэмжийг хараатай хослон хөгжүүлэх, цохилтыг хүчтэй зөв хийхээс гадна буцаж орж ирэх хариу үйлдэлийг хөгжсөн хараагаар зөв таниж чөлөөтэй хөдөлгөөнд шилжихийн тулд тэнцвэрийг хэрхэн хадгалах гээд тоочоод байвал бүх ойлголт шинжлэх ухаан тэр ганцхан үйлдэлд зайлшгүй хэрэгтэй нь харагдаж байгаа биз........

БХУ нь  хүнээс их тэвчээр, нөр хөдөлмөр шаардаж байдаг учраас цөөхөн хүн амжилтанд хүрдэг. Гэхдээ та хамгийн гол нь зөв л ойлгож өөрийгөө хөгжүүлж чадвал таны амьдралд тохиолдож болох бүхий л бэрхшээл таны өөрөөсөө нээн олсон сэтгэл биеийн чинь цогц хөгжлийн өмнө сөхрөн унах болно.


Дэлгэрэнгүй...