[2026-03-14]
AFC Angel Faiting Championship Холбооны Аваргаа баталлаа
 
[2026-02-01]
Монголын Үндэсний Спортын Хорооны Шилдэг Холбоогоор шалгарлаа
 
[2025-12-06]
AFC Angel Faiting Championship Холбооны Аваргаар шалгарлаа
 
[2025-12.01]
2025 оны УАШТэмцээний дүн
 
[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
 
 
 


Сандай боксийн УАШТэмцээн боллоо
2010-10-10

 Манай Улсад анх удаа зохиогдож байгаа тус тэмцээнийг Монголын Ушугийн Холбооноос зохион явуулсан бөгөөд тэмцээнд нилээд олон багууд хүч сорин өрсөлдөж байсан ,

Тэмцээний дүрмийг ерөнхийд нь хөндлөнгөөс харахад  сонин ойлгомжгүй зүйл их байлаа.

1. Тэмцээний дэвжээ хэт жижиг буюу 4х4 хэмжээтэй бөгөөд 2 сек хүртэл зуурч болно. Мөн шидэлтийн мэх хэрэглэж болно.

2. Зууралдахгүйгээр өрсөлдөгчөө зүгээр л түлхээд дэвжээнээс гаргавал 2 оноо өгч байсан.

3. Нэг үе дээр хоёр удаа түлхээд гаргахад ялалтыг шууд өгөх

4. Өрсөлдөгчийгөө хүнд цохилтоор унагаахгүй л юм бол оноо өгөхгүй , Хэдийгээр толгойд нь хөнгөн сааталд оруулахад хүртэл, тэнцвэр алдтал, гараар цохисон ч бас адилхан

5. Толгой, Цээж, Шилбэний г.м зузаан хамгаалалтийг  хэрэглэдэг нь өрсөлдөгчөө гар хөлийн техникээр ялах нь бага зөвхөн түлхээд л болох юм

Урилга ирсэний дагуу Монгол нударга сургууль, Мон-Зо Клуб хоёроос өөрсдийнх нь сонирхолоор 8 тамирчин нэг баг болон оролцсон бөгөөд үүнээс:

60 кг-ийн жинд Э.Ууганбаяр хүрэл медаль /Монгол Нударга/

65 кг-ийн жинд Б.Билгүүн хүрэл медаль /Монгол Нударга/ тус тус хүртсэн байна.

Тухайн урлагийн дүрмээр зохицон тоглож амжилт үзүүлсэн 2 тамирчиндаа цаашдын улам улам их өндөр амжилтыг хүсэн ерөөе

2441 hitsPrint