[2026-03-14]
AFC Angel Faiting Championship Холбооны Аваргаа баталлаа
 
[2026-02-01]
Монголын Үндэсний Спортын Хорооны Шилдэг Холбоогоор шалгарлаа
 
[2025-12-06]
AFC Angel Faiting Championship Холбооны Аваргаар шалгарлаа
 
[2025-12.01]
2025 оны УАШТэмцээний дүн
 
[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
 
 
 


Холбооны Дэд Ерөнхийлөгч Хөдөлмөрийн гавъяаны Улаан Тугийн Одон хүртлээ.
2010-11-09

  Манай Холбооны дэд Ерөнхийлөгч,  Биеийн тамирын дунд сургуулийн захирал, Боловсрол судлалын доктор, профессор Чойжгаваа овогтой Зоригтбаатар багшийн Монгол Улсын Биеийн тамир спортын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны Улаан Тугийн одонгоор шагналаа.

  Зоригтбаатар багш маань хөнгөн атлетикийн Холбооны ерөнхий нарийн бичгийн сонгуульт албыг давхар хашдаг бөгөөд 1990 онд Биеийн Тамирын Дээд Сургуулийн Ректорын ажилтай байх үед нь  тухайн сургуулийн хөнгөний тэнхимийн дарга багш Ч.Сүхбаатар болон Д.Отгонбаяр багшийн үндэсний тулааны урлагийн анхны "Монгол- Каратэ" Клуб байгуулахыг нь сайшаан дэмжиж, өөрийн тушаалаараа  анх байгуулж байсан түүхэн гавъяатан яахын аргагүй мөн билээ.

   Үндэсний тулааны урлагийн үүсэл хөгжил төдийгүй манай улсад хөгжиж байгаа биеийн тамирын спортыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр монгол хүний бие организмийн онцлогт хэрхэн тохируулж өгөх талаар томоохон судалгаа хийж амьдралд нэвтрүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа  нь бидний үр хүүхэд, ирээдүйн монгол залуусд түүний зүгээс оруулж байгаа том хөрөнгө оруулалт мөн.

Ч.Зоригтбаатар багш болон гэр бүлд нь эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.... Цаашдаа улам ихийг бүтээж өндөр цолд хүрэх болтугай.........нийт шавь нар чинь 

2452 hitsPrint