[2023-11-26]
Үндэсний Бие Хамгаалах" Монгол-Зо" Урлагийн 2023 оны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн
 
[2023-02-20]
Сар шинийн мэнд хүргэе
 
[2022-11-28]
Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн 2022 оны УАШТэмцээн
 
[2022-10-28]
Энэ жил Монгол-Зо урлаг үндэсний соёлын өвийн наадамд оролцлоо
 
[2022-10-27]
Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн 2022 оны УАШТэмцээний удирдамж
 
 
 
 


Энэ жил Монгол-Зо урлаг үндэсний соёлын өвийн наадамд оролцлоо
2022-10-28

 Манай хамт олны зорилго бол монгол иргэн хүн, хүүхэд, залуусыг уг гарал, удам судар, түүх соёлоо мэддэг монгол хүн болгон төлөвшүүлэхийн төлөө ажиллаж ирсэн билээ. 

Бид Монгол-Зо урлагийг үндэснийхээ соёлын биет бус өвөөр бүртгүүлэхээр ажиллаж үндэсний Соёлын Өвийн эрдэмтдийн зөвлөлийн хурлаар бүрэн дэмжигдэж одоо Соёлын Яамнаас батламжаа авахаар болсоныг та бүхэндээ дуулгахад сайхан байна.

Дараагийн зорилго бол Дэлхийн Соёлын Өв буюу ЮНЭСКО-ийн бүртгэлд оруулж чадвал манай хамт олны энэ 33-н жилийн хөдөлмөрийн үр дүн тэр бөгөөд бид тусгаар тогтнолын баталгаа болсон үнэт зүйлээ Дэлхийд хамгаалж үлдэж чадах юм аа.

Үндэсний тулаан Монгол-Зо урлагийг зөвхөн зодоон, тулаан талаас нь харах нь өрөөсгөл ойлголт юм. Монгол ахуйд суусан үндэсний боловсролын систем байсан бөгөөд манайхан яагаад одоо болтол ямар ч нийгэм, улс, байгалд дасан зохицож амьдрах чадвартай, бүх талын мэдлэгтэй байдгаас үүнийг ойлгож болно.

Дэлхийд бүрэн батлагдсан үндэсний бие хамгаалах урлагтай 5-хан улсын нэг нь Монгол Улс юм.  Бусад 4-ийг нь сонирхуулахад Японкаратэ, СолонгосТаеквондо, ХятадУшу үүнд Солонгос нь 2 улс болж ордог. 

Харин Тайланд улсын Муа-Тай бокс нь олон зууны туршид үндэсний хэв шинжээ хадгалсан тусдаа тулааны урлаг мэт харагддаг боловч сургалтаа англи хэл томъёогоор явуулдаг, анх Европд экспортлохдоо Кик-Бокс гэж гаргасан зэрэг нь нөлөөсөнөөс үндэсний гэж батламжлагдаагүй урлаг юм.

Та бүхэн анзаарвал үндсэн нэрэндээ хүртэл Бокс гэсэн нэрийг хэрэглэдгээс ойлгоход болно.

Монгол үндэстэн мандан бадарч Монгол-Зо урлаг Дэлхийд хүчирхэгжих болтугай..

478 hitsPrint